Засгийн газар өчигдрийн (2019.08.21) хуралдаанаараа шийдвэр гарган 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байгаа. Энэ дунд байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэж “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянгабаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрөл багтаж байгаа юм.
Ц.Мянганбаярын эзэмшилд байж байгаад цуцлагдсан 13 тусгай зөвшөөрлүүд алтны ордод хамаарах бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрладаг. Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийг дайран урсах Тамирын гол үндсэндээ гол биш горхи болсон талаар 2010 оноос эхлэн хэвлэлүүд хөндөж эхэлсэн. Гэвч аль ч намын, хэн нэгэн Ерөнхий сайд ч У.Хүрэлсүх шиг зоригтой шийдвэр гаргаж байгаагүй юм.
Нутаг дэвсгэрийнхээ тал хувийг шахуу ашигт малтмалын лецинзэд өгөөд, дээр нь өөрсдөө баялаг эзэмшигч биш хувь хүртэгсэд болж хувирсан Монгол төрийн гунигт шийдвэр ямархуу хэмжээний үр дагавар авчирсан болохыг гэрчилсэн үйл явдлууд ар араасаа өрнөж байна. Газар нутгаа сэндийчүүлсэн орон нутгийнхны амьдрал дээрдээгүй, муу дээрээ муухай гэгчээр байгаль экологийн доройтолд дарлуулж, амьдрах аргагүй болсон. Энэ утгаараа Ерөнхий сайдын шийдвэр иргэдийн дэмжлэгийг сайн авч байна.
Ц.Мянганбаяртай зэрэгцэн Архангай аймгийн Цэнхэр сумын алтыг ухаж байгаа өөр нэг компани бол Алтан дорнод Монгол. Эзэн нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт бараг 9 сая долларын авилга өгсөн хэмээн мэдэгдсэн Т.Ганболд.
Олны “хамар” Ганболд гэсэн алдарыг хайрласан энэ хүний компани 2010 оноос Цэнхэр сумын Орхон багт алт олборлох үйл ажиллагаа явуулж, хуулийн байгууллага 2012 онд Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан “Усны тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учирсан”, 214 дүгээр зүйлд заасан “Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсвэл химийн хорт болон аюултай бодис хэрэглэсэн хэргээр шалгаж байсан түүхтэй.
Тус онд Орхон голп хийсэн усны бохирдлыг шинжилгээгээр:
-Харгуйт голын нэг литр усанд магни зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.85, төмөр 8.03,
-Өлзийт, Тээл, Өл, Харгуйт голын уулзварт төмөр 6.86, аммони 7.7, Будант голд төмөр 1.99, аммони 1.8,
-Өлийн голд төмөр 1.52, аммони 0.5 мг-аар их байгаа нь илэрсэн байсан юм. Уул уурхайн энэ балгаар Архангай аймгийн байгалийн цогцолбор газар сүйдэж эхэлснийг орон нутгийнхан мэдээлж, хариуцлага тооцохыг гуйгаад ч дийлэхгүй өнөөдрийг хүрсэн билээ.
Харин яагаад ч юм Засгийн газрын шийдвэр “хамар” Ганболдод огт хамаарсангүй. Т.Ганболд өвөлжин шоудсан “Шударга бусын хонгил” гээчийг нээлцсэнийхээ шагналыг авсан уу. Эсвэл тэр ижил төрлийн бизнес эрхэлдэг өрсөлдөгчөө дарах ажиллагааг зохион байгуулах ажлыг хийчихээд ханцуй дотроо инээж сууна уу?
18 comments
МЯНГАНБАЯРААС САЛАНГУУТ НИНЖА НАРЫН ГАРТ ОРОО ЮУ. НИНЖА НАР ЯДУУ ЗҮДҮҮ ГЭЭД ХЭВТЧИХЭНЭ. ЭНИЙГ ГАЗРАА ХУРААЛГАСАН ИРГЭД ДЭВРЭЭЖ ШОГТОХ БИЗ.
бузар шуналт ховдогын туйл емхий ялгадас т. ганболд хулгайч жоомон хулгайч чойжилсvрэнтээгэй дорлигжов хулгайчтаагаа там явах нь дэ
Хамар Ганболд Мянганы луйварчин тэр хүнд эх орон падшүй зөвхөн амиа хоохоойлсон этгээд 9 үеээрээ идэж барахааргүй мөнгийг авчихсан
Баримттай,бас соелтойгоор эсэргvvцлээ илэрхийлээрэй! Ганболд бол ард тvмний телее хэлсэн vг,хийсэн бvтээсэн их зvйлтэй зоримог,залуу гэж vнэлэж,хайрлаж явдаг.Эхлээд терийн нэрээр идэж, завшисан олон гишvvд,сайд,дарга нартаа хариуцлага тооцож,улсын хохиролыг телvvлье!Энэ л гол!
Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийхөндөө баярлалаа
Эд нарт гэж ухуулж зэрэмдэглүүлж байхаар ядарсан Япончуудад хэсэг газар өгч түрээслээд хөгжүүл бас татвар төл гэвэл арай дээр юм байна даа
Хуцаж үхбаар
Хуцаж үхбаар
НУТАГ УСЫГ МИНЬ ТАМ БОЛГОСОН ГАНБОЛД НОХОЙН ГӨЛӨГИЙГ УСТГАЖ АЮУЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ
Ih olon hil alt olson ba tuuniihee goriig edleed l duusch bga ni teree suuliin ueiin genet bayigchid gedsend haltai gj yasan unem ug be
Хамар Ганболд Дарханы төмөрлөгөөс ах Ариунболдтойгоо нийлээд бүх л шахааг хийсэн ш дээ.Корпорэйт буудлын мөнгө Дарханы төмөрлөгийн мөнгө өр боссон
Gachuurt kompani bn chinbat holdoo durak tunheliin baljiin goliig huu tataj hayaa bizde odoo ochoos har humuusee gazariig ni huu tataad erguuleed haysan bga tgd.ooriigoo batn gj bodood bj taarahgui nohom sergeej og ta
Энэ эрхэм тийм л үнэн хүн бол, Архангай нутагт ширхэг хадаасны бүтээн байгуулалт хийсэн үү? Нийгмийн хариуцлагын ажил гэж юу хийв? Үр нь үлдэх хорвоо шүү.. Мянганбаярыг болон Ганболд гэгч энэ хүн 2 лаа Архангайн дайсан гэдгийг ойлгох хэрэгтэй…
ОРХОН ГОЛЫГ БУЗАРЛАСАН ХУЛГАЙЧУУД 9 ҮЕЭЭРЭЭ ТАМД УНАНА
хамрыг хамраас нь нөгөөхийг төмсөгнөөс нь дүүжлэх ялтай
МЯНГАНБАЯРР БУЗАР ХҮҮРИЙН ОЛОН АВГАЙ ХҮҮХЭД ҮЕ УДАМ НЬ ГОЛ ГОРХИ ШИГ МИНЬ ТАСАРЧ АЛГА БОЛБОЛ ТААРНА .
Tor zasag gej er ni baigaa umuu ene ulsad chin
medeej odoo garch ireh eronhii said Hyrelsyh shig baij chadahgui bygd luivarchin, Hyrelsyhiig l hiisen ajliig ni yrgeljlyylmeer baina…ternees bish odoo songuulid zaluuchuud l geed baina bygd l namuudiin huivaldaanii hymyys zever hyn tun hovor