Баяр баясгалантай байх тусам таны төсөөлөл, шинийг эрэлхийлэх чанар өсөн нэмэгддэг. Шинжлэх ухааны сэтгэл зүйн доктор Алисын судалснаар эерэг хандлага нь уян нугарамтгай сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэх чадварт нөлөөлдөг байна. Жаргалтай байх тусам таны тархи илүү бүлээлч болох аж.
Өөр нэгэн профессорын хэлснээр эерэг сэтгэл хөдлөлийн үрээр хүмүүсийн бодол суларч, илүү өргөн хүрээнд бодон сэтгэж, санааны хороонд энгийн бус холбоо тогтдог байна. Эдгээр шинэ холболтууд нь маш түргэн хугацаанд бүтээлч бодлыг бий болгох юм уу хэсэг хугацааны дараа мэргэн санаа өгдөг.
- 1.Гүнзгий амьсгаа авах.
Хэрэв та стресстэй эсвэл сэтгэлээр унасан бол эерэг байдлаа мэдрэхийн өмнө заавал амрах хэрэгтэй. Амрах явц нь стрессийн дараах төв мэдрэлийн системийг шинээр ачааллуулж өгдөг. Иймд хэдэн хором тухлан сууж, гүнзгий амьсгаа аван, амьсгалаа гадагшлуулахад анхаарч байгаарай.
- 2.Нэг эсвэл хоёр жаргалтай зуршилтай болох.
Төв мэдрэл шинээр ачааллаж эхэлсэн бол сэтгэл санаагаа өргөх арга замуудыг сүвэгчилнэ. Найдвартай болох нь батлагдсан арга бол: Талархаж буй таван зүйлээ цаасан дээр буулгах юм уу хамтран ажилагчаасаа хэдэн хором салхинд алхая хэмээн асуух. Та ганцаар байхыг эрхэмлэдэг нэгэн байсан ч гэсэн нийгмийн харилцаа нь таны оюун санааг саруул байхад тусалдаг болохыг анхаарна уу. Ингээд л таны эерэг хандлага эргэн ирсэн бол бүтээлч байдал ундран гарна.
- 3.Хөгжилдөх
Туйлын аз жаргалтай хором мөч, харахад л амьдралдаа үнэнхүү сэтгэл хангалуун болгодог зүйлс бол бүтээлч байдлыг удаан хугацаанд өрнүүлдэг. Хэрэв ажил дээрээ том төсөлд дарагдан суухдаа толгойгоо сэргээмээр байгаа бол түр хугацааны завсарлага товлоорой. Ууланд авир. Усанд сэл. Зургийн үзэсгэлэн үз. Эдгээрийг хийж байхад би ажиллах ёстой хэмээх харуусал төрөх аваас бүтээлч байдлаа цэнэглэхийн тулд түр зуур хөгжилдөж байна хэмээгээрэй.
- 4.Өөрийн бараан талыг үгүйсгэх хэрэггүй.
Сайн талын хажуугаар саар тал ч гэсэн явцын нэгэн хэсэг. Сөрөг мэдрэмжээс зугтаж, дарах гэж оролдох нь таны сэтгэл санааг хөшингө болгох гээд байдаг. Энэ бол бүтээлч байдалд хамгийн халтай үзэгдэл. Судалгаанаас харахад зарим хүмүүсийн бүтээлч чанар нь бэрхшээл, тэмцлийн дараа идэвхждэг байна. Хамгийн гол нь тэдгээр хүмүүс мэдрэмжээ мэдэрч, ямар нэгэн утга учиртай болгодог аж. Иймээс өөрийн мэдрэмжийг тэмдэглэн авах юм уу найзтайгаа хуваалцах хэрэгтэй.