Олон улсын хүүхдийн спортын есдүгээр наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол Улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож буй.
Одоогоор манай улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.
Хөнгөн атлетик
М.Нандингоо 100м-хүрэл медаль
Жүдо бөх
46 кг Т.Түмэнжаргал-Алт
50 кг Д.Энхбилэг-Алт
66 кг Ч.Эрдэнэтулга-Алт
73 кг А.Өсөхжаргал-Алт
44 кг А.Нямхишиг-Алт
48 кг О.Оюунгэрэл-Алт
63 кг М.Тунгалаггартаам-Мөнгө
55 кг. Б. Баярбаясгалан-Хүрэл
60 кг Ө.Бямбасүрэн-Хүрэл
52 кг. Б.Энхгэрэл-Хүрэл
63 кг Э.Анужин-хүрэл медаль тус тус хүртлээ.