Улаан цутгалангийн хүрхрээн дээрээс иргэн унасан хэрэг гарсан байна. Тэрбээр зураг авахуулах гэж байгаад хальт гишгэн 8 м хадан хясаанаас унаж гэмтжээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан багийн Улаан цутгалан хүрхрээ орчим тус аймгийн Арвайхээр сумын иргэн 18 настай, эрэгтэй Б нь зураг авахуулах гэж байгаад 8 метр хадан хясаанаас унаж зүүн хөлийн шилбэний ясаа хугалж гэмтжээ.
Дуудлагын дагуу тус сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашинтайгаар тээвэрлэн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд урд шөнө буюу наймдугаар сарын 22-ны шөнө 03:30 цагт шилжүүлэн хэвтүүлжээ. Биеийн байдал сайжирч байгаа аж.