2020-01-17 10:30
Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тони Смиттэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Күинслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад гарсан түймэрт хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. […]










