УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хятад”-уудтай орооцолдож байгаа тухай асуудал нэг биш удаа гарч байна. БНХАУ-ын Хөх хотод ажиллаж байсан Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Улаан бал нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийг нь улс төрд дэмжих боломжтой хятад, өвөрмонгол иргэнийг хайж явдаг тухай ярьсан юм. Түүний яриаг эрхэм гишүүн хангалттай үгүйсгэж чадаагүй.
Гэтэл өнөөдөр “Гэр хорооллынхон” гэх пэйж хуудсанд
Ийм тайлбартай дараах яриа олон нийтэд цацагдав.
Яриаг буулгахад “Солонгос хоолны “….” рестораны вип өрөөнд орчихлоо. Газрын тосны газрын дарга ирнэ. 4-5 Хятад хүн ирнэ, манайхан орно. 8-9 хүн энэ өрөөнд орж ярьсан дээр байх аа.
-Зочид хүрээд ирсэн шүү. Та нар хурдлаарай.
-Газрын тосны газрын дарга Раднаасүрэнг өрөөндөө дуудсан байгаа. Тэрнээс өмнө Энхбат, Амарсайхан _ аюулгүй та нар уулзалтаа хийгээд 2:30 аас намайг Газрын тосны даргатай уулзахад юу яарих уу. Дараа нь Сумъяабазартай уулзалт хийнэ тэрэн дээр юу ярих уу? Тэр талаар саналаа хэлээрэй хө” гэжээ.
Түүний энэхүү яриаг хэн ч сонссон тайлбар дээрх шиг газрын тосны лиценз ярьсан нь нотлогдохгүй байгаа юм. “Эвлүүлэг ч байж болох юм” гэх итгэл үнэмшил зарим нэг хүмүүст бий болж байсан. Гэтэл эрхэм гишүүн өөрийнхөө тайлбараараа “бичлэг үнэн” гэдгийг хэлээд өгөх шиг боллоо. Тэр үгүйсгэж чадсангүй.
Ж.Батзандан “МАНАН бүлэглэлээс сүүлийн долоо хоногт Ж.Батзандангийн бичлэгийг гаргаж тавина гэдэг шахалтыг олон хүнээр хэлүүлсэн. Ноцтой бичлэг гаргана гэж. Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ. ШИНЭ намын дэд дарга руу яриад намаасаа гарахгүй бол Б.Хурц генерал бүгдийг нь чагнасан, удахгүй бүх бичлэгийг задална гэж ярьж байна билээ. Тэгэхээр Л.Болд, Ж.Батзандан хоёрын гар утасны бичлэгийг чагнадаг О.Баасанхүү гишүүн, Б.Хурц генерал хоёроос очиж асуусан нь дээр байх. Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй. УИХ-ын гишүүд гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Цаашид ч уулзана. Энэ нь хуулиар олгосон бүрэн эрх нь юм. Би холбогдох дарга нартай нь нэг ч удаа уулзаагүй. Би Д.Сумъяабазар сайдтай нэг ч уулзаагүй. Энэ бичлэгийг Б.Хурц, О.Баасанхүү гэдэг хоёр хүн гаргаж тавьсан” гэжээ.
Н.БАТАА