Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн корона вирус дэгдсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 27 төрөлжсөн асрамж халамжийн төвүүдэд халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай хамтран /“ДП-2Т” бодисоор/ ариутгах ажлыг зохион байгууллаа.
ДП-2Т халдваргүйжүүлэх бодис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй грамм эерэг, грамм сөрөг вирус сүрьеэ үүсгэгч, Кандида Трихлофитон төрлийн мөөгөнцөр, гепатит А,В, С-ийн вирус үхүүлдэг, мөн Н5 N1 шувууны ханиад болон томуу, томуу төст өвчний нянд идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд байрны дотор талын гадаргуу, хатуу тавилга, аппарат хэрэгслийн гадаргуу, багаж хэрэгсэл, ариун цэвэр, техникийн тоног төхөөрөмж, цагаан хэрэглэл, сав суулга, нянгийн халдварын үед цэвэрлэгээний хэрэгсэл, өвчтөнийг асрах хэрэгсэл, тоглоом, эмнэлгийн зориулалттай хэрэгсэл, эмчилгээ урьдчилан сэргийлэх байгууллагад вирусийн болон мөөгөнцрийн халдварын үед, хүүхдийн байгууллага, орон сууц, үйлчилгээний объектууд, нийтийн хоолны газрууд зэрэгт халдваргүйжүүлэлт хийхэд зориулагдсан.
Монгол улсад 21 байгууллагын 31 хүүхдийн асрамж халамжийн төв байдаг бөгөөд тус төвүүдэд, 1057 хүүхэд халамж асрамж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагддаг бөгөөд 467 ажилтан албан хаагчид ажиллаж байна.
Төвүүдэд шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг өгч ажиллалаа:
· Хорио цээрийн үед чухал шаардлагагүй үед хүүхдүүдийг гадуур явуулахгүй байх
· Хорио цээрийн үед тусгайлсан төлөвлөгөө гарган ажиллах
· Төвийн байранд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол зохион байгуулах
· Өвчний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдийн насны онцлогт тохирсон мэдээ, мэдээллээр хангах
· Гарын ариутгалын бодисыг холбогдох зааврын дагуу бэлтгэж, хүүхдүүдэд хэрэгжүүлж хэвших
· Онлайн хичээл болон хичээлийн хоцрогдолд анхаарч ажилла