Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын дулааныг хариуцдаг УНК ХХК нь зуухнаас гарсан үнсийг зориулалтын цэгт хаяагүй, галлагаанаас үлдсэн шатаж дуусаагүй нүүрсний хог хаягдалыг ил задгай шатаасан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн заалтаар арга хэмжээ авч, Зөрчлийг арилгах албан тушаалтны даалгавар өгч ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллэсэн байна