УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хийсэн билээ. Ийнхүү мэдээлэл хийх үедээ казинод тоглож байсан зурагныхаа талаар дараах тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр ” Би казино тоглосон нь үнэн. Нэгдүгээрт энэ бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэй амралтаараа явж байгаад зочид буудлаас 50 ам.долларын ваучер өгөхөөр нь түүгээр нь орж тоглосон. Хоёрдугаарт, тухайн үед казинод тоглох асуудлыг ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байсан. Энэ асуудлыг 2019 оны дөрөвдүгээр сард Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж хориглосон. Үүнээс хойш би казино тоглоогүй, тоглохгүй. Яагаад гэвэл би хуулиа барьдаг хүн.
Төрийн олон тэрбум төгрөгөөр тоглосон хүмүүс байгаа. Казинод хэзээ ч хождоггүй. Тийм учраас Монголчууд казино тоглох хэрэггүй” гэсэн юм.