Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ Элсэлтийн Ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр ” Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс /2020.02.10/ албан ёсоор эхэллээ. Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл 2-р сарын 9-нөөс 4-р сарын 15-ны 18 цаг хүртэл орон даяар нэгэн зэрэг онлайн бүртгэл явагдана.
Мөн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн 3-р сарын 16-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжилнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт, Монгол хэл бичигийн шалгалт хоёр өөр шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн жилээс эхлэн босго оноотой болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол хэл бичгийн шалгалтыг урьдчилж авдаг болсон. Элсэлтийн Ерөнхий шалгалт 6-р сард зохион байгуулагдах бол Монгол хэл бичгийн шалгалт 3-р сарын 28-ны өдөр Улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаан.
Өмнө жил Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тэй цуг өгнө гэж ойлгоод хоцорсон тохиолдлууд нэлээн байгаа. Тэгээхээр Монгол хэл бичгийн шалгалтыг өмнө нь өгнө гэдгийг сайн ойлгож, бүртгэлээсээ битгий хоцроорой” гэв.