Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг иргэний хувиар гаргаж буйгаа өөрийн албан ёсны сошиал хаягаар мэдэгджээ.
Тэрээр “Өнөөдөр өглөө 8.30 минутанд Гадаад яам дараах мэдээллийг өгч байна. Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Корона вирусын халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 6 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй.
Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусын халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусын халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах “чадвар” маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна.
Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна.
Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл” гэжээ.
5 comments
zub bna aa.odoo manaihan ankh absan medeelliin uyer mask mash sain zuuj bsan odoo er ni ikh hobordood bna.negee mongoliin huuli 3 honog bolood bna shuu.demjij bna aa.eruul baibal uulzaj uchrah eder zundee shuu dee.
Шаана биз
Зав зөв өөрсдиынхөө арчаагүй байдалаас болоод өвчмн аваад үхвэл яах ум амид байвал алтан аяганаас ус ууна гэдэг
Zuv duu manaihan zolgoj bna geed bie bienee saihan shulstdeg kkk
Нүүрс гаргаж байгаа хилийн боомтуудыг хаана уу. Нүүрс гаргаж байгаа Хилийн боомтын хятадын талын нутаг дэвсгэрт уг өвчлөл гараад байна. ЗГ болон монголын хэдэн баячуул жаал нүүрс гаргах шунал чинь л энэ өвчний гол эрсдэл болоод байна