20260414-093018-file.jpeg

2026-04-14 09:30
Шүүх яллагдагч Д.Амарбаясгаланд тавьсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Өмгөөлөгчдийн хүсэлтийг хангаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

668814056_983184660856569_5950200339517557189_n-1280x854.jpg

2026-04-13 17:32
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа. Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрсэн байсан юм. Иймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний […]

20260413-123014-file.jpeg

2026-04-13 12:30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн пүрэв гарагт шийднэ. Төсөлтэй холбогдуулан олон нийтийн хоёр талын байр суурь байна.

20260412-123017-file.jpeg

2026-04-12 12:30
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Севеникс виз консалтинг” ХХК-ийн захирал Л.Эгшиглэнг 491 иргэнийг визээр зуучилна хэмээн залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүх түүнд 10 жилийн хорих ял оноож, 3 тэрбум гаруй төгрөгийг хохирогчдод олгуулахаар шийдвэрлэв.

20260412-103019-file.jpeg

2026-04-12 10:30
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн Харбины гэрээний хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг олонх дэмжээгүй байна. Сонсголыг цаг тухайд нь хийх шаардлагатайг гишүүд онцолжээ.

20260411-153028-file.jpeg

2026-04-11 15:30
Нийслэлийн прокурорын газар Л.Баяржаргалд цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн ч эхэнд татгалзсан. Ерөнхий шүүгчийн шийдвэрээр цагдан хорих арга хэмжээг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас нэг сарын хугацаагаар авсан байна.

20260411-140026-file.jpeg

2026-04-11 14:00
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ хэлэлцэхээр товлосон бөгөөд иргэдийн олонх дэмжиж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

20260410-123027-file.jpeg

2026-04-10 12:30
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын ажилд хууль зөрчсөн асуудал гарсны улмаас ажлыг түр зогсоосон талаар мэдээлэв. Яам хуульд заасан хяналтаа үргэлжлүүлэн тавина гэдгийг онцлов.

20260410-113018-file.jpeg

2026-04-10 11:30
УИХ-ын чуулган өнөөдөр гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санал хураалтыг явуулах бөгөөд бусад таван хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

664388678_914545661563715_2977540029773163749_n-1280x854.jpg

2026-04-09 20:28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могол ноос” ХХК-д ажиллалаа. Тус компани 1995 оноос ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөг хүртэл хугацаанд жилд 5,000 тн ноос, ноолуур угаах, 150-200 тн самнах, 150-300 тн ээрмэл утас, 30,000-50,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Ээрсэн […]