Д.Амарбаясгаланд тавьсан хилээр гарах хязгаарлалт үргэлжлүүлнэ

2026-04-14 09:301min
20260414-093018-file.jpeg
Шүүх яллагдагч Д.Амарбаясгаланд тавьсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Өмгөөлөгчдийн хүсэлтийг хангаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 13-нд яллагдагч Д.Амарбаясгаланд тавьсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Яллагдагч Д.А болон түүний өмгөөлөгчид уг хязгаарлалтын арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын мэдээлснээр, Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нотлох баримтаар энэ нь батлагдсан байна.

Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Д.А-д тавьсан хилээр гарах болон тодорхой хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт хэвээр үлдэхээр боллоо.