Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх пүрэв гарагт эхэлнэ

БНХАУ-ын Ордос хотод ирэх пүрэв гарагт жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээнд 21 орны 207 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Монгол Улсаас 18 жүдоч оролцохоор бүртгүүлжээ.
Эрэгтэйчүүдийн жингийн ангилалд 60 кг-д Т.Түмэнжаргал, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдах юм.
Эмэгтэйчүүдийн жинд 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, 78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөхөөр болсон.
Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодрох юм.
