01-56.jpg
2021-09-15 17:22
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “И-Монгол академи” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгуулжээ. Тус газар байгуулагдсанаар салбар бүрт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн систем, дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангагдах гэнэ. Үүнээс гадна төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн удирдан […]

01-57.jpg
2021-09-15 17:11
Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Хүндэт харуул жагсан угтаж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн […]

07-27.jpg
2021-09-15 16:02
Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 15-нд болсон ээлжит хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг байгуулах шийдвэр гарчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө болсон “Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал хүсч “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол […]

05-39.jpg
2021-09-15 14:12
УИХ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран гурав дахь удаагийн “Баялаг бүтээгч- өглөөний уулзалт”-ыг “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон үйлдвэрлэл эрхлэгчид, […]

02-51.jpg
2021-09-15 13:55
УИХ-ын гишүүн С.Одонтуяа АТГ-т шалгагдаж байна. Түүнийг Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын гар утсанд илгээсэн Эрдэнэчимэг гэдэг найзынхаа импортоор орж ирж байгаа бараанд ногдуулах татварыг хөнгөлөхийг хүссэн мессеж дээр үндэслэн шалгаж байгаа бололтой. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ […]

02-49.jpg
2021-09-15 10:10
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсох юм байна. Мөн 2022 оны улсын төсвийн төсөл хэлэлцэж байгаа аж. Хэлэлцэх асуудлын дараалалд мөн их дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх асуудал багтсан бөгөөд есдүгээр сарын 8-ны хуралдаанаар зарим их, дээд сургуулийг хотоос […]

06-31.jpg
2021-09-15 09:10
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Азийн асуудал хариуцсан Төрийн сайд Н.Адамстай 2021 оны 9 дүгээр сарын 13-нд Лондон хотод уулзалт хийж хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцжээ. Дэд сайд Б.Мөнхжин Монгол-Британийн харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, хоёр талын худалдаа […]

03-44.jpg
2021-09-14 18:08
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Франц Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш, дотнын анд нөхөд юм. Франц Улс  манай улсын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн  […]

01-50.jpg
2021-09-14 17:24
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд үүрэгт ажлаа дуусгавар болгож буйтай холбогдуулан БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолуд бараалхав. Уулзалтаар талууд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолу хоёр талын харилцааг стратегийн түншлэлд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлэхэд Элчин сайд хамтран ажиллахаа нотлов. М.Чавушолу Элчин […]

10-9.jpg
2021-09-14 15:57
Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоотой харьцуулахад өндөр, түүнчлэн офицерын цолны зэрэг дэвийн шаардлага хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд, олон нийтийн […]