Улс төр

Ч.Сайханбилэг: Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуураа юу, оффшороос миний хөрөнгийг олвол үнэгүй ав

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага аравдугаар сарын 3-ны Ням гаригийн орой Pandora Papers” хэмээх баримт дэлгэж дэлхийн 330 гаруй улстөрч, тэрбумтан, урлаг спортын алдартнуудын нууц хөрөнгийг л болгосон юм.  Оффшор бүсэд нуусан, татвараас зайлсхийсэн хөрөнгө нь ил болсон улстөрчдийн дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг багтсан байсан юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум Ч.Сайханбилэгийг Монгол дахь зэсийн үйлдвэр “Эрдэнэт”-ийн 49 хувийн арилжаанд оролцож, Монголын зэс корпорацид УИХ-ын шийдвэргүйгээр авах давуу эрхийг гаргаж байсан талаар хөндөөд байв.

Өнөөдөр АНУ-д амьдарч байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ мэдээлэлд хариу өгчээ.

Тэр “Хамаг хог новшоо чихдэг Тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Офшоор-доо миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” гэсэн мэдээллийг пэйж хуудастаа тэмдэглэн үлдээжээ.

Capture1-300x124 Ч.Сайханбилэг: Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуураа юу, оффшороос миний хөрөнгийг олвол үнэгүй ав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одоогоор АНУ-д амьдарч байгаа бөгөөд ЦЕГ эрэн сурвалжилж байгаа юм.

2020 оны нэгдүгээр сард ЦЕГ Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байгаагаа нотлон мэдэгдэж байсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close