unnamed-1-1.jpg
2021-12-27 09:14
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр болно. Хуралдааныг Төрийн ордны “Их Хуралдай” танхимаас шууд дамжуулан хүргэх юм.

14-13.jpg
2021-12-25 15:44
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч […]

11-6.jpg
2021-12-25 13:48
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.12.24) Монгол Улсад хоршооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж буй Хоршоологчдын үндэсний VII чуулганд оролцлоо. 1921 оны хувьсгалын дараа “Ардын харилцан туслалцаа хоршоог”-г 116 гишүүнтэй байгуулж байжээ. Одоо манай улсад 4468 хоршоо, 234633 гишүүнтэй, 49,6 тэрбум төгрөгийн хөрөнгө хувь нийлүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал […]

10-10.jpg
2021-12-25 12:51
Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: “Шинэ сэргэлтийн бодлого”  УИХ-ын тогтоолын төсөл, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтын талаар зэрэг таван асуудал хэлэлцэхээр юм байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр 13.00 цагаас мэдээлэхээр төлөвлөж байгаа аж. Гарсан шийдвэрийг […]

61c27f6d-3e03-4d22-85e5-45f877641cee-1024x682.jpg
2021-12-24 16:39
Өнөөдөр /2021.12.24/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх, ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн нарын горимын саналаар эл асуудлыг хаалттай хэлэлцэхийг гишүүдийн 81 хувь нь дэмжсэн. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалттай хуралдаанаар тогтоол танилцуулж гишүүдийн асуултад хариулсаны дараа гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, […]

41-10.jpg
2021-12-24 16:02
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг,  Х.Булгантуяа, Г.Дамдинням, Н.Наранбаатар, С.Одонтуяа тэргүүтэй 19 гишүүний хамтран санаачилсан УИХ-ын Хяналт, шалгалтын тухай анхдагч хууль батлагдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцлохдоо “Ардчилсан засаглал эрх мэдлийн харилцан тэнцвэртэй, хяналттай байх зарчимд үндэслэдэг.  Парламент нь засгийн газартаа хяналт тавьж байх ёстой. Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч тал дангаараа, […]

41-9.jpg
2021-12-24 15:42
УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.12.23/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахын өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Т.Доржханд, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд 430 […]

10-7.jpg
2021-12-24 14:09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл […]

04-34.jpg
2021-12-24 13:59
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.24/ хуралдаж, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,
тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар нийт […]

01c8976aac5e433e8aa631e802430ee9_20211223033246-1-1024x512.png
2021-12-24 12:34
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өчигдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн горимын санал гаргалаа. Тэрээр “Засгийн газар болоод хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. […]