2022-03-15 11:00
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.03.15/ 15.00 цагт хуралдах товтой байна. Тус хуралдаанаар олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмжийг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудал хэлэлцэхээр болжээ. МАН-ын дэргэд үе үеийн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөл өнгөрсөн ням гаригт анхны хуралдаанаа хийсэн юм. […]










