Хөгжлийн Банкнаас зээл авсан асуудалд нэр холбогдосон УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Itoim.MN сайт цаг үеийн асуудлаар тодруулага авсан байна.Тэрбээр МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдийг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өг гэж үүрэгдсэний дагуу авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлтээ өгсөн талаар хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ “Авлигатай тэмцэх газар хүсэлтээ өгсөн. Би хууль зөрчсөн зүйл юу ч хийгээгүй. Түүнийгээ нотлохын тулд шалгуулах хүсэлтээ өгсөн. Манай компанийг бас шалгаж байгаа. Би бизнес хийдэг байсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм бол өөр юун дээр үндэслэж түдгэлзэх вэ гэдэг нь сонин. Хууль хяналтын байгууллагад миний бие хүндэтгэлтэй хандаж байгаа. Дуудсан цагт нь очиж тайлбар мэдүүлэг, тодруулгаа өгнө” гэж ярилцалгадаа дурьдсан байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.