АН-ын удирдлагууд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандлаа.
Х.Баттулга: Өнөөдөр өдрийн сайныг харж, АН-ынхан даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байна. Бүртгэх, бүртгэхгүй нь Улсын дээд шүүхийн асуудал. Би бол бүртгэх ёстой гэж бодож байна. Учир нь, Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага. АН-ын улс төрийн зөвлөл эв нэгдэл хангахаар уулзалтууд хийж байна. Дунд болон анхан шатны байгууллагынхантай уулзаж эхэлсэн” гэлээ.
АН-ын гишүүн Д.Батсайхан: Бүх гишүүдээс намын даргыг сонгох сонгуулийг дахин зохион байгуулж, АН-ын ээлжит бус их хурал боллоо. Монгол орны өнцөг булан бүрээс нийт 514 үүр хороодын 1348 төлөөлөгч сонгогдон оролцсон. Ирц бүрдсэн тул Их хурал эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Намын бүх гишүүний дунд явуулсан, сонгуульд 96.3 хувийн санал авсан, Х.Баттулгыг ёсчлон батламжлав. Их хуралд оролцогчдын 99.9 хувь нь нууц санал хураалтаар дэмжсэн санал өгсөн. Мөн намын дарга эрх мэдлээ хэрэгжүүлэх хүртэл намын бүх эрх мэдэл И хуралд байна гэж шийдлээ. Тэгэхээр манай намын Үндэсний бодлогын хороо хуралдахгүй.
2 comments
Х. Баттулгын юунд нь итгэж, үхэлдээд байдаг юм?!
АН нохойн баасаа дахиж долоо