Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 45 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр батлагдсан тохиолдлууд:
- 28 нь Улаанбаатар хотод,
- 17 орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутгийн хувьд, таван аймагт халдвар бүртгэгдсэн ба үүнийг задалбал:
- Өмнөговьд тав
- Дорноговьд 10
- Архангайд нэг
- Дархан-Уулд нэг
- Орхон аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ба 14 нь нэн хүнд, 46 нь хүнд, 89 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байна. Харин 594 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.