03-2.jpg
2022-03-01 12:25
АН-аас өчигдөр Орос, Украины асуудлаар мэдэгдэл гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, иргэд АН-ынханд дотоод зөрчлөө намжаах шаардлага тавьж эхэлсэн юм. Энэ талаар О.Цогтгэрэлийн толгойлдог АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ тайлбар өглөө. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир:  Орос, Украины асуудалтай холбоотой мэдэгдлийг М.Тулгат, О.Цогтгэрэл нарын толгойлсон хоёр тал хоёулаа гаргасан. Украинд өрнөж байгаа асуудлыг […]

download-6.jpg
2022-03-01 09:30
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монголын төв нам (МТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд  бүртгэхээс татгалзав. Тус намын 960 гишүүний бүртгэл ирүүлсэн, бүртгэл дэх гишүүдийн мэдээлэл  Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн […]

05.jpeg
2022-03-01 08:40
Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосож авчээ. Тэдний хоёр нь Кировоградад сурдаг оюутан аж. Мөн Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрөв, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа. Харьков хотоос Львов хот хүртэл 1,018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт […]

12-13.jpg
2022-02-28 17:52
Орос, Украины хоорон үүссэн асуудлаар өнөөдөр Ардчилсан нам мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн […]

04-49.jpg
2022-02-28 08:30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Рожнов, экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа, орлогч дарга Н.И.Дорофеюк, А.Д.Гунин, тэргүүлэх программист А.В.Андреев нарыг “Алтан гадас” одонгоор шагнажээ. Шагналыг Элчин сайдын яамны төв байрны хүндэтгэлийн танхимд энэ сарын 22-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин гардуулав. Тус экспидец […]

15-6.jpg
2022-02-25 18:45
УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Ц.Сэргэлэн тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй-гийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны харилцаа, […]

10-18.jpg
2022-02-25 17:27
Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордонд болов. Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж,  хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй  оролцлоо. Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон  төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй. Хуралдаанаар хорооны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилт,  […]

01-53.jpg
2022-02-25 15:52
Гадаад харилцааны яам өнөөдөр Украины нөхцөл байдал, тэнд суралцаж байгаа оюутнуудын асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр Украинд байгаа иргэдээ татан авах ажилд зориулж, 500 сая төгрөг хүртэлх хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргасан байна. Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Бидний зүгээс энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тус улсаас 21 оюутнаа татаж авахаар Киев – […]

10-17.jpg
2022-02-25 15:29
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр товлогдсон байна. Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбаруудын төсөл болон Монголын төв нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай […]

11-14-1280x787.jpg
2022-02-24 18:00
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг хамтран “Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтын семинарыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав. Түүнд Энэтхэг, БНСУ, Индонез, Казахстан зэрэг Азийн 20 орчим улсын 70 гаруй төлөөлөгчид […]