Монгол хүн тоглохыг хориглосон КАЗИНОГИЙН ХУУЛЬ өргөн барина гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Монгол иргэд ордоггүй казиногийн загварыг судалж, хуулийн төслөө бичсэн. Удахгүй өргөн барина. Олон нийтийн хэлэлцүүлгийг яам дээрээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Багагүй хугацаанд сууж ажилласан. Манайханд казино гэхээр бодол нь өөрчлөгдсөн байх. Монгол иргэн үйлчлэхгүй байх бүх хаалтыг нь хийж өгсөн” гэв.
Б.Ирээдүй