2022-04-20 11:231min02

Төрийн өмчит үйлдвэрийн албан тушаалтны авлигын мөнгөөрөө авсан Лондон дахь хаусыг улсын орлого болгожээ

gaz

Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан бусдаас хахууль авч 4 тэрбум гаруй төгрөгөөр Лондонд дөрвөн өрөө хаус худалдан авсан тухай АТГ-аас мэдээлж байв. Тэгвэл тус хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, ял оноосон байна. Мөн хууль бусаар олсон 1,175,372 фунт стерлинг буюу 4,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий Лондон дахь үл хөдлөх хөрөнгийг улсад хураан авчээ.

Шүүгдэгч авлига авч өндөр дүнтэй худалдан авах, худалдах гэрээг байгуулж олсон мөнгө, орлого буюу 4,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Английн Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий дөрвөн өрөө байр худалдан авч мөнгө угаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин хүн

    2022-04-20 13:46 at 13:46

    Үхэж байсан хулгайчдыг нэг мөсөн бөмбөгдөх юмсан

    Хариулах

  • Зочин

    2022-04-20 22:53 at 22:53

    Худал юм бүү тавьж бай.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй