2022-06-27 15:41
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.06.27/ намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. […]










