Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар долдугаар сарын 27-ны өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
Тус ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах чиг үүрэгтэй аж. Ажлын хэсэгт
-Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг,
-Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд,
-Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл,
-Шинэ намын дарга Ц.Гантулга нар багтжээ.
Түүнчлэн ажлын хэсэг нь хоёр дэд хэсэгтэй байна. Нэгдүгээр дэд хэсэг нь Үндсэн хууль, хууль, түүх, улс төр судлаач зэрэг эрдэмтэн, судлаачдын баг бол хоёрдугаар хэсэг нь мэдээлэл, олон нийттэй харилцах баг аж. Нийт ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар боловсруулсан саналаа есдүгээр сард багтаан танилцуулахаар төлөвлөсөн байна.
1 comment
Хэдэн хулгайч нар энэ саарал ордонд эргэлдээд л боловсон шорон болгочих юм аа