АН-ын ахмад гишүүд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан Ахмадын Холбооны Тэргүүн Ша.Батбаяр, Ардчилсан Ахмадын Холбооны дэд тэргүүн, гавьяат багш н.Доржпагма, Ардчилсан Ахмадын Холбооны Хяналтын зөвлөлийн дарга, гавьяат хуульч Д.Чилхаажав болон тус холбооны тэргүүлэгчид оролцов.
Энэ үеэрээ тэд: ” С.Эрдэнэ хэмээх өөрийгөө АН-ын дарга гэж зарлаад байгаа АН-ын дарга байсан нөхөр Ардчилсан Ахмадын Холбооны 3-р чуулган гэдгийг зарласан байна. Энэ бол дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа. Ардчилсан Ахмадын холбоо 2017 оны 3-р сард хуралдсан 4-р чуулганаараа дүрмээ шинэчилж, баталсан.Уг дүрмээр бол Ардчилсан Ахмадын Холбооны чуулганыг уг холбооны тэргүүлэгчид хуралдаад, олонхиоороо хуралдуулах ба намын удирдлагуудтай зөвшилцдөг. Энэ жил чуулганаа 9-р сард хуралдуулахаар төлөвлөж байна. Гэтэл С.Эрдэнэ нар хөдөө орон нутагт зарим ахмадуудыг хуурч, залилан мэхэлж байгаа. Энэ хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг намын гишүүд-ахмадууддаа уриалж байна.
Нөгөөтэйгүүр С.Эрдэнийн энэ үйл ажиллагаа бол АН-ыг сарниулж, бутаргах гэсэн, нэр хүндийг нь унагах зорилготой.
Бид хөдөө, орон нутгийн төлөөлөлтэй холбогдсон. Тэгэхэд С.Эрдэнэ ахмадуудад мөнгө өгнө, ирж очих унааны чинь зардлыг өгнө, амралт, сувилалд 3 хоног амраана гэж татах гэж оролдож байгаа юм байна лээ. Иймээс Ардчилсан ахмадын холбооны 60 мянган гишүүддээ энэ бусармаг үйл ажиллагаанд оролцож хэрхэвч болохгүйг анхааруулж байна. С.Эрдэнэ бол АН-ын дарга биш. АН-ын тамгаа өгөөд явсаныг Монголчууд бүгдээрээ телевизээр харсан. Түүнээс хойшхи С.Эрдэнийн бүхий л үйл ажиллагаа бол тэнэг, ер нь С.Эрдэнэ бол тэнэг хүн. Мөн С.Эрдэнэ АН-ын дүрмийн дагуу намаасаа хөөгдсөн” гэлээ.
Х.Цэцэнноров
1 comment
Үнэнийг илтгэн нэгдэж яваа ахмадууддаа талархаж эрүүл энх сайн бүхэнийг ёрөөё! с.Эрдэнэ эны 4’5’сард нийслэлийн АН- н шуурхай бүгд хурлын тогтоолоор АН-с хөөгдсөн ! Тушаал: Болормаа даргад байгаа! Олж танилцаарай! Ахмад гишүүддээ БАЯРЛЛАА!
АН- н АХМАД ЗҮТГЭЛТЭН О.Хүрэлбаатар