2022-08-12 12:491min00

Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээний шилдгүүд энэ сарын сүүлээр тодорно

1222

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байна. Тус тэмцээний нэгдүгээр үе шат өнгөрсөн 3 дугаар сард эхэлсэн бөгөөд 

Тэмцээний гуравдугаар шатны шалгаруулалт буюу аваргууд энэ сарын 20-27-нд тодорно.  Тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдах бөгөөд тэмцээний бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ удаагийн цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тэмцээн зохион байгуулагдах явцад  “Дөл-2022” цогцолбор тэмцээний оролцогчид болон  хөгжөөн дэмжигчдэд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Төрлийн цэргийн командлалуудын бодлого, үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах өдөрлөгүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна.