Ч.Өнөрбаяр: Н.Энхбаяр гуайн тэтгэвэрт гаргах цаг нь болсон

Ардчилсан намын “4:11 – Мэдээллийн цаг” өнөөдөр /2022.08.11/ боллоо. Тус хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар оролцов.
Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа юм шиг байна. Энэ талаар дорвитой мэдээлэл явахгүй байна. Сая наадмын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэж давхиад төсөлгүй яваад байна. Монгол хүн чинь төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүй. Эрх баригч нар үнийн өсөлт, болохгүй бүтэхгүй зүйл дээр төвлөрсөн нийгмийн анхаарлыг өөр тийш татах гэсэн ойрын зайны улстөр гэж хараад байна. Н.Энхбаяр гуайн улстөр хийнэ гэж юу байх вэ. Энэ хүнийг улстөрийн тэтгэвэрт гаргах цаг нь болсон. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрлчлөлт хийх гэж байгаа бол эрдэмтэн судлаачид, улстөрийн намуудыг оролцуулж хийдэг болохоос Засгийн газар дангаараа энэ төслийг оролдоггүй юм. Төсөл гараагүй байхад Ардчилсан нам байр сууриа илэрхийлэгүй.