08-23.jpg
2021-08-17 15:01
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамнаас “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг” санаачилгын хүрээнд тус улсын SD Biosensor үйлдвэрлэгчийн 300,000 ам.долларын үнэ бүхий 2,850 багц буюу 71,250 ширхэг түргэвчилсэн ононшлуурыг хандивлажээ. Хандивыг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. […]

02-76.jpg
2021-08-17 11:38
Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1298 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 884 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 318 нь Улаанбаатарт, 979 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9051 хүн эмчлүүлж буй бол гэрийн хяналтад 7962 […]

02-67.jpg
2021-08-16 11:20
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1061 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 282, орон нутагт 779 тохиолдол бүртгэгджээ. Харин дөрвөн хүн нас барж, 1674 хүн эдгэрсэн байна.  Нас барсан иргэдийн хувьд 41-80 насны байсан бөгөөд гурав нь архаг суурь өвчтэй хүмүүс байжээ. Хөнгөн-5018 Хүндэвтэр-3009 Хүнд-868 Маш хүнд-207 Сүүлийн 24 цагийн байдлаар 9102 хүн хэвтэн эмчлүүлж […]

03-57.jpg
2021-08-16 10:51
Сүүлийн үед коронавирусын халдварын тохиолдлын арван хувьд “Дельта” хувилбар илэрч байгаа учраас халдварын нөхцөл байдлыг судлан тооцоолж байгаа Эрдэмтдийн зөвлөл дахин судалгаа хийх шаардлагатай тулгарчээ. Коронавирусын “Альфа” хувилбарын шинж тэмдэг илрэх нууц үеийн хугацаа 3-14 хоног байсан бол “Дельта” хувилбарын нууц үеийн хугацаа 4.3 хоног, тархалт хурдан байгаа нь шинэ тооцоолол гаргах хэрэгтэй болжээ. Өмнө […]

09-16.jpg
2021-08-14 11:14
ЭМЯ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1402 хүнээс коронавирусын халдвар илэрчээ. Үүний Улаанбаатар хотод 451, орон нутагт 950 тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт COVID-19-ийн халдвартай 1679 хүн эдгэрч, нэг иргэн хүн нас барсан баржээ. Өнөөдрийн байдлаар 1334 хүүхэд, 195 жирэмсэн эмэгтэй коронавирусийн улмаас эмчлүүлж байгаа юм байна.

01-63.jpg
2021-08-13 13:11
Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 15-наас 24-нийг хүртэл тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар хаасан аж. Сүүлийн өдрүүдэд тус аймаг дах халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 276 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь орон нутаг дах хамгийн өндөр тохиолдол болж байна. Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий […]

03-50.jpg
2021-08-13 12:07
Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх халдварын нийт тохиолдлын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгддэг болоод байна. Нийслэлд халдварын тохиолдол харьцангуй багасч байгаа ч орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна гэж өнөөдөр ЭМЯ ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ онцоллоо. Ковид-19 тахалын халдвар орон нутагт өсч байгаа нь эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээнээс гадна  эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц […]

02-57.jpg
2021-08-13 11:56
Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2021.08.13/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр эхлүүлж өнгөрсөн 24 цагт коронавирусын халдвараар нас барсан тохиолдол гараагүйг дуулгалаа. Л.Баттөр: Вакцинд хамрагдсан,  эсхүл халдвар аваад эдгэрсэн хүмүүс нь вакцинд хамрагдаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах бамбай болдог. Тиймээс алдварын тохиолдлыг бага хэмжээнд барихын тулд халдвар хамгааллын дэглэмээ […]

07-23.jpg
2021-08-13 10:21
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэгт ажиллана. Эдгээр цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5,007 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунг 1,224, II тунг 2,560 буюу нийт 3,784 иргэн хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,097,760 иргэн I тунд, 999,217 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,239 жирэмсэн эх, 12-15 […]