Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1061 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 282, орон нутагт 779 тохиолдол бүртгэгджээ. Харин дөрвөн хүн нас барж, 1674 хүн эдгэрсэн байна. Нас барсан иргэдийн хувьд 41-80 насны байсан бөгөөд гурав нь архаг суурь өвчтэй хүмүүс байжээ.
- Хөнгөн-5018
- Хүндэвтэр-3009
- Хүнд-868
- Маш хүнд-207
Сүүлийн 24 цагийн байдлаар 9102 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1503 нь хүүхэд, 258 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.