Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх халдварын нийт тохиолдлын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгддэг болоод байна. Нийслэлд халдварын тохиолдол харьцангуй багасч байгаа ч орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна гэж өнөөдөр ЭМЯ ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ онцоллоо.

Ковид-19 тахалын халдвар орон нутагт өсч байгаа нь эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээнээс гадна  эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц гэх мэт асуудал тулгамдсан бэрхшээл болох шинжтэй болж байгаа юм байна.

Аймгуудын халдварын тоон мэдээнээс харахад Баян-Өлгий аймаг халдварын тохиолдлоор тэргүүлж эхэлжээ. Тус аймагт 21 аймгийн халдварын тохиолдлын 30 гаруй хувь нь дангаараа  илэрч байна.

Мөн сүүлийн долоо хоногт Ховд аймагт өдөрт 100-аас дээш тохиолдол бүртгэгджээ. Эдгээр аймагт  аялал жуулчлалын улмаас  халдвар зөөвөрлөгдсөн. Үүнээс гадна  Баян-Өлгий аймагт олон  нийтийг хамарсан арга хэмжээ, хурим  найр их болсон. Энэ нь зөөвөрлөгдөж ирсэн халдварыг хүн амынхаа дунд тархахад нөлөөлсөн гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байна.

Тус аймаг вакцинжуулалтаараа  ч хамгийн  бага хувийг эзэлдэг.  Харин Ховд аймагт гэхэд  өнгөрсөн долоо хоногт  даншиг наадам болсноос үүдэн халдвар нэмэгдсэн.  Бусад аймгуудад халдварын тохиолдол харьцангуй тогтвортой байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн