2021-10-13 14:03
Монгол Улсын 18-аас дээш насны иргэн бүр жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой ч хамрагдалт маш хангалтгүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдээллээ. 2020 онд л гэхэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгэд хамрагдалт зорилтот 2,067,292 хүнээс 7.9%-тай байсныг тэрбээр хэллээ. Энэхүү үйлчилгээнд зориулж нэг хүнд 56,000 төгрөг төсөвлөдөг. […]