ЭМЯ: Коронавируст халдварын 2565 тохиолдол батлагдаж, 17 хүн нас баржээ

2021-10-13 11:311min0
04

ЭМЯ сүүлийн 24 цагт 2565 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 17 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1409-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 1322 нь нийслэлд, 1243 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  19.443 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 50.425 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй