Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр зөвхөн томчууд бус хүүхдүүд ч өөрийнхөө санхүүг зохицуулж, удирдах боломж бүрдэж байна. Үүний нэг нь Голомт банкны 7-22 насны хүүхэд залууст зориулсан шинэлэг дизайн, дэвшилтэт NFC технологи бүхий олон улсын эрхтэй The Color карт юм. Энэхүү карт нь хүүхэд, залуучууддаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн тусгай урамшуулал, хөнгөлөлтүүдээр үргэлж бэлэг барьдаг билээ. Харин энэ удаа Голомт банк The Color картын харилцагчдадаа зориулан 2021.10.12-2021.12.31-ний хооронд үргэлжлэх, 20%-ийн буцаан олголттой урамшууллыг зарлаж байна.
Энэхүү урамшууллын хүрээнд Зайсан Хилл цогцолборт байрлах 15 байгууллагаар үйлчлүүлэхдээ The Color картаа ашиглан төлбөр, тооцоогоо хийсэн тохиолдолд үнийн дүнгийн 20%-ийг буцаан олгох юм. Нэг картаар хэдэн ч удаа үйлчилгээ авах боломжтой ба буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орно.
Буцаан олголтод хамрагдах байгууллагууд:
- Prime Cineplex cinema – Кино тасалбар
- Гайхамшигт ертөнц тоглоомын төв
- Jump trampoline
- Дүдү музей
- VR Zone
- Grand Zaisan Hill
- Taco express
- Dakgalbi
- Ete
- Ruby room
- Gelato
- Tom n Toms
- Charles & Keith
- Iveel brand
- Inter kids
Хүүхэд, залуучууд үйлчлүүлэн, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх боломжтой тоглоомын төв, кино театр, музей, кофе шоп зэрэг олон байгууллагууд энэхүү урамшуулалд нэгдсэн болно. The Color картын эрхэм харилцагч та дээрх байгууллагаар үйлчлүүлэхдээ зөвхөн Голомт банкны ПОС төхөөрөмжөөр төлбөр, тооцоо хийж, урамшуулалд хамрагдах боломжтой гэдгийг битгий мартаарай. Харин та хараахан The Color картын хэрэглэгч болж амжаагүй бол дараах сувгуудын аль нэгийг ашиглан картаа захиалах боломжтой.
The Color карт шинээр захиалах:
- www.cards.mn вэбсайт
- Интернэт банк
- SmartBank аппликэйшн
- Голомт банкны салбар
The Color картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Мөн тогтмол зарлагддаг хөнгөлөлт, урамшууллын мэдээллийг SocialPay аппликэйшний Голомт Лояалти цэс – Сүлжээ хэсгээс авах боломжтой.