Европын Холбооны санхүүжилтээр Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд ковид-19 цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 132 ширхэг эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмж хандивлав.
72 мянган ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжид хүчил төрөгчийн аппарат 72 ширхэг, дуслын автомат шахуурга, тариурын автомат шахуурга тус бүр 30 ширхэг байгаа аж.
Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Эрүүл мэндийн Яамны Төрийн Нарийн бичгийн Дарга Ц.Эрдэмбилэг, Европын Холбооны Хамтын ажиллагааны багийн ахлагч Пьер-Ив Лукас нарын албаны хүмүүс оролцсон байна.