ЭМЯ сүүлийн 24 цагт 1566 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 15 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдварын илэрсэн тохиолдол улсын хэмжээнд 328.304 болж, нас баралт 1392-д хүрсэн байна.
Cүүлийн 24 цагт 6709 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь нийслэлд, 459 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 19.826 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 53.015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.