Чингэлтэй дүүргийн 50,000 гаруй иргэнтэй уулзалт хийлээ. Одоо хэрэглэж байгаа шахмал түлшний чанар үнэр 2018 оноос тэс өөр болсон, илүү их утаа гардаг болоод байна гэж байна. Иргэд 10-40 сая төгрөг гаргаад халаагуур аваад, хашаандаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлээд явж байхад ийм хэмнэлт хийж болохгүй гэв.