ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг үүрэгт ажлаас нь огцруулахаар шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-аас зарлаад байна. Үүнтэй зэрэгцэн дараагийн сайдын тухай таамгууд ч сошиал орчинд нэлээдгүй явж буй. УИХ-ын эмэгтэй гишүүдийн нэр сүүлийн өдрүүдэд Д.Сарангэрэлийн орыг залгах тухай үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд хөвөрсөөр байгаа юм. Зарим нь ч сайдын суудал царай алддаг нь биш гэж хүртэл мэдэгдээд байгаа юм.
Харин энэ амралтын өдрүүдэд Булгантуяа гишүүнийг сайд болох гээд чичрээд, мөнгө төгрөг цацаад байгаа тухай улс төр ажиглагчдын зарим нэг жиргээд гишүүн хариулт өгчээ.
Тэрбээр “Булгантуяа сайд болох гээд байна гэж Засгийн газар өөрчлөгдөх бүрт л бичих юм. Болиосой гэж чин сэтгэлээсээ дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мөнгө тарааж сошиалыг давалгаалуулаад байсан зүйл байхгүй. Бат Инженер, Бидний цөөхөн монголчуудын М.Зоригт нар ч миний мөнгөөр жиргээд, бичээд байдаг хүмүүс биш.
Манай нам дотор тэгэж байгаад сайд болчихдог амархан юм ч байхгүй. Надаасаа мөнгөтэй нь тэгвэл давалгаалуулаад сайд болчихдог юм байгаа биз дээ. За за сайхан амарцгаа. Зарим нь бүр болчих вий гээд цаг агаар муугийн хажуугаар бие нь муудчих шиг боллоо” гэжээ.