УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд зарим гишүүн санал гаргаж, үг хэллээ. УИХ-ын М.Оюунчимэг
-Төрийн хэмнэлтийн хууль оновчтой байх ёстой. Үнэ өндөр байгаа энэ үед Төрийн хэмнэлтийн тухай хууль ард иргэдэд дарамт, хүнд суртал учруулж болохгүй, иргэдийн амьжиргааг дэмжсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр хөнгөлөлтгүй гээд төсөв дээр хасагдаад ороод ирсэн байна. Хэрэв энэ мөнгө хасагдвал Засгийн газрын 199 дүгээр тогтоол хүчингүй болж, агаар хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээ үр дүнгүй болно.
Гадаа +12, +13 хэм дулаан байхад орой утаа хэдийн гараад, гэр хороолол биш Зайсанд ч үнэртээд эхэлсэн. Эрчим хүчний шөнийн тарифыг байхгүй болговол юу болох вэ?
Чингэлтэй дүүргийн 50,000 гаруй иргэнтэй уулзалт хийлээ. Одоо хэрэглэж байгаа шахмал түлшний чанар үнэр 2018 оноос тэс өөр болсон, илүү их утаа гардаг болоод байна гэж байна. Иргэд 10-40 сая төгрөг гаргаад халаагуур аваад, хашаандаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлээд явж байхад ийм хэмнэлт хийж болохгүй. Төсөв хэлэлцэж байхад иргэдийн саналыг тусгаж явах ёстой.