УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ” Хөгжлийн банк”-ийг үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад үгүй болгосон. Манай үед 2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. Ингэж сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз зээлийн газрын захирал, н.Уянга нь бас цуг сурч байсан. Эд нар Чингис банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болсон. Ийм байхад таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд нь үүгээр зогсохгүй.
Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл Зэт финанс банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан.Ийм байж болох уу? Энэ шалгалтын энэ улсаас эхлэх ёстой.
1 comment
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЕРӨНХИЙ САЙД АА ХУЛГАЙЧ НАРТАА АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ ЯАЖ ЭНЭ УЛС ЧИНЬ ИНГЭЖ ЯВАХ ГЭЭД БАЙГААН БЭЭ