Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа.
2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан айл өрхийн зээлийн хүүг 6 хувь болгох, урьдчилгаа төлбөрийг 30 хувиас бууруулах боломжтой нь ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан талаар мэдээллээ.
1 comment
ipotekiin huu 8 huviig 6-d shiljuulj zaluusaa demjih estoi. bairniihaa zeeliig tuluud setgel amar ajlaa hiigeed yavahad zeeliin huunii huvi hemjee mash chuhal bgaa shuu. 6 huvi ruu shiljuulj chadahgui bol MIK -iig tatan buulga.MIK bank bus sanhuugiin baiguullaga gedeg mungu huulegchdiig demjij ajlad bgaag ard tumen medej bgaa shuu 6 huvi baitigai 4 huvi bolgoh bolomj bgaa. ard tumen bosno shuu.