УИХ-ын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллаж байгаа би гурван асуулт асууя. Рио тинто гэж 600 тэрбумын баялаг авчихаад, 23 тэрумын өрөнд оруулсан. 20-иод жил шүгэл үлээлээ. Жинхэнэ үнэн шүгэл үлээгчийг гутаадаг, доромжилдог ажлыг нийгэм даяар явуулдаг. Үүнээс яаж сэргийлэх вэ. Манай алдартай нийтлэлч энэ С.Ганбаатар ичдэггүй, цуцдаггүй гэж бичиж байсан. Албан тушаалд ойрхон улсууд захиалгат шүгэл үлээдэг. Надад үлээх зүйл байхгүй болсон.

Би энэ хуулийг дэмжиж байгаа. Хуультай хуульгүй аймшигтайгаар шүгэл үлээж хүн алж байгаа. Ядаж үүнийг хуульчлах гэж оролдож байгаа гэж харж байна. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө алах шүгэл үлээлтийг тагнуулын газраас нь явуулдаг. Үүнийг яаж шийдэх вэ. Ард нь арыг нь даадаг эрхх мэдэлтнүүд байгаа учраас айдаггүй.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Тийм ээ, та 2008 оноос хойш Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилж, тэмцэж үр дүнд хүргэх том алхмыг шүгэл үлээж хийсэн. Олон нийтийн оролцоог хангасан хэлбэрээр шүгэл үлээлтийн хэлбэрээр гаргаж ирж байгаа. Хуулийн үндсэн агуулга нь процесс юм. Шүгэл үлээгч авилга, хээл хахуулийн мэдээллийг олж авч мэдмэгцээ мэдээллээ гаргахаас эхэлнэ. Мэдээллийг гаргаад мэдээлэл хүлээн авах, бүртгэх, хяналт шалгалт явуулах зэргээр үргэлжилнэ. Бүр шаардлагатай гэж үзвэл өөр улсад түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж болно. Шүгэл үлээгчид өөрт болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх зорилгоор шүгэл үлээж буйг бүр мөсөн хориглож байгаа” гэв.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн