Энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг нийгэм даяар муу муухайгаар харлуулж ажилгүй болгохыг Засгийн газар шийдлээ. Угтаа бол мэрэгжлийн хяналтын үндсэн үүргийг ” … хууль, тогтоомж, стандартын биелэлтийг хангуулах…” гэсэн байгаа тэр хууль тогтоомжийг төр өөрөө баталсан. Стандартыг нь стандарт хэмжилзүйн төв баталсан. Тэгээд биелүүл гэж үүрэгдсэн мэрэгжилийн хяналт үүргээ л биелүүлжээ.
Гэтэл үүнийгээ мэддэггүй сайдууд хотын дарга нар өөрсдийн буруу гэж мэдэлгүй попроод дуугүй болжээ. Мэргэжлийн хяналтын ажлын жилийн төлөвлөгөөг Засгийн газар өөрөө баталж өгж шалгах аж ахуйн нэгжээ баталж өгдөг үүнийг тэр бүр Засгийн газраас өөр хэн ч мэдэхгүй. Хяналтынхан нь ч өөрсдөө иргэддээ ойлгуулдгүй. Эндээс харахад хэн буруутай байна.
Тэнд ажиллаж байгаа энгийн ажилчид буруугүй битгий ялла! Энэ байгууллагад улс төрийн шахаагаар орж ирж оймсдохоос авхуулаад нэр хүндийг унагасан хүмүүстэй олонх энгийн хүмүүсийг битгий адилтгаарай.Тэнд олон чадварлаг алба хаагчид байгаа Учираа мэдэхгүй улс төрчид учрыг мэдэхгүй сэтгүүлч өчигдөрхөн мөрийг нь түшиж байсан нөхдүүд нь мэрэгжлийн хяналт тарлаа гэж ойлгоод нүүр зангаа таниулж байна даа сошиалаас харахад. Хэрэв мэргэжлийн хяналтын нэр хүндийг унагаад байсан хүмүүс нь байцаагчид байсан бол байцаагчид нь байгууллагуудад тарж ажилтайгаа үлдээд гэмгүй мэргэжилтэн нягтлан, нярав, бичиг хэрэг үйлчлэгч харуул жолооч ажилгүй боллоо. Тэд яаж нэр хүндийг нь унагаасын бол? 300 ч хүний ажил амьдрал Засгийн газрын тоглоом боллоо