2018-05-07 09:19
Монгол Улсад гадаадын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төслүүд цөөнгүй. Тэр дундаа, Япон, Солонгосын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд манай улсад “идээшсэн” гэхэд болно. Тэдний нэг болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Койка”-тай холбоотой таагүй мэдээлэл чих дэлсэв. Тус байгууллагын төсөл хэрэгжүүлэгч Хуан Ин Гюү нь нутаг нэгтнээ залилсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. […]