Бага, дунд орлоготой ихэнх улс орнуудад нийт хүн амаа санхүүгийн хүндрэлд орох, хувиасаа хийж буй төлбөрийн улмаас ядууралд өртөх эрсдэлгүйгээр эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээнд хамруулах (бүх нийтийн эрүүл мэндийн хамралт) сорил тулгарсан хэвээр байна.
Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй өвөрмөц орон. Эрүүл мэндийн тусламж улсын төсөв, даатгалаас санхүүждэг холимог тогтолцоотой. Өөрөөр хэлбэл Монголын бүх иргэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үнэ төлбөргүй авах боломжтой гэсэн үг.
Өнөөдөр манай улсад бүх нийтийн эрүүл мэндийн хамралт хангалттай байгаа юу? Бодит байдал дээр энэ асуудалд анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч буй. Энэ нь өвчтөн халааснаасаа шууд төлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ (ЭМТҮ) авч байгаатай холбоотой юм. Ийнхүү өрхийн орлогынхоо үлэмж хэсгийг ЭМТҮ-нд төлсний үр дагавар нь санхүүгийн эрсдэлд оруулдаг.
Хэрвээ мөнгөгүй бол яах вэ? Ингээд үхэх үү? гэсэн асуудал ургана. Өрхийн зөвхөн нэг гишүүн өвдөхөд л тухайн айл эдийн засгийн хувьд хямардаг нь нууц биш. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр өндөр, дээр нь засгийн газраас зарцуулж буй зардал бага байгаатай холбоотой юм. Нөгөөтэйгээр эрүүл мэндийн мэдлэг хомс, хэтэрхий хэнэггүй зэрэг шалтгааны улмаас өвчнөө хүндрүүлж, эцсийн шатанд эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ авах нь элбэг. Улмаар эмнэлгийн төлбөрөө төлөхгүй бол орон гэрээ алдахаас эхлээд олон эрсдэлтэй тулах билээ.
Өнөөдөр Монголд эрүүл мэндийн даатгал төлсөөр байгаа ч иргэдийн дийлэнх нь түүнийхээ үр шимийг хүртэж бараг чадахгүй байна. Улсын эмнэлэг ачаалал ихтэй ажилладаг. Тиймээс хувийн эмнэлэгт хандаад, хэтэрхий өндөр үнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралт дутагдалтай байгааг харуулж буй юм.
Амьдралын боломж тааруу, ядуу, ажилгүй иргэд эмнэлгийн үйлчилгээ тусламжийг эдийн засгийн боломжоосоо шалтгаалан хангалттай авч чадахгүй байна. Ганцхан жишээ дурдахад, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэн Б.Цэнгэлмаа бага насны гурван хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй. Сард үйлчлэгчийн 350 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг. Элэгний хавдар өвчтэй, өвчин нь нэлээд хүндэрсэн ч эмнэлэгт үзүүлж чаддаггүй байна.
Ажлаа хийхгүй л бол тэднийх бор хоногоо аргацаах боломжгүйд хүрдэг. Тэрбээр ярихдаа “Өвдсөн ч тэсээд л явна. Нэг өдөр унаад өгөх байх даа. Цалин мөнгө хүрэлцдэггүй учраас эмнэлэгт тэр бүр хандаж, тусламж үйлчилгээ авч чадахгүй юм. Улсын эмнэлгийн дугаар дараалал нь дийлддэггүй. Хувийн эмнэлэгт хандвал сарын цалин маань хэдхэн шинжилгээнд л зарцуулагдаад дуусчих юм билээ” гэв.
Энэ эмэгтэй бага орлоготой иргэдийн нэгэн төлөөлөл. Түүний цаана орлогогүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, амьдралын боломж тааруу, ядуу олон хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа юм. Нэгэн иргэний “Би ядуугаасаа болж үхмээргүй байна шүү дээ” хэмээн хэлсэн нь үнэн бөгөөд гашуун сонсогдож байлаа.
-ХҮН АМЫН ХАМРАЛТААС ГАДНА ЧАНАРТАЙ ТУСЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖИЙГ
САЙЖРУУЛАХ НЬ ЧУХАЛ-
Дэлхий дээр жил бүр 100 мянган хүн хүнд өвчний улмаас ядууралд орж буй бол 150 сая хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шууд төлбөрийн улмаас санхүүгийн хүнд дарамтад орж байгааг судалгаагаар тогтоожээ. Манай улстай адил олон орон иргэдээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамруулахын тулд улсын төсвөөс хөрөнгө гаргадаг байна. Энэ нь засгийн газрууд бүх нийтийн хамралтыг гол зорилтоо болгож байгаагийн тод жишээ юм. Бүх нийтийн хамрагдалтыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа орнуудад өрх гэр санхүүгийн дарамтад орох, ядууралд өртөх эрсдэл бага байдаг ажээ.
Эрүүл мэндийн тусламжийн бүх нийтийн хамрагдалтыг гол зорилгоо болгоно гэдэг нь бүх хүн ам наад зах нь суурь тусламж авах зардлын эрсдэлээс хамгаалагдсан байх ба урьдчилан сэргийлэх, эмчлүүлэх аль ч тусламж хэрэгтэй хүн бүр түүний төлбөрийн улмаас санхүүгийн хүндрэлд орохгүй байх явдал юм.
Хятад улс: “Эмнэлгийн хамтын хөтөлбөр”-ийг хөдөөд шинээр хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ нь хөдөөгийн хүн амын 90%-ийг хамарч буй юм байна. Хятад нь улсын ба орон нутгийн төсвөөс хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн суурь даатгалын шимтгэл төлж амжилтад хүрч байгаа аж. Хүн амын хамралтаас гадна чанартай тусламжийн хүртээмжийг сайжруулах нь бодлогын чухал зорилт юм.
Камбож улс: Эрүүл мэндийн тэгш байдлын сан нь ядуусыг хамгаалахад зориулагдсан бөгөөд эрүүл мэндийн ба тээвэр, хоол хүнсний зардлыг төлдөг байна. Энэ сан нь эрүүл мэндэд чиглэсэн урьдчилсан стратеги бөгөөд ядуу хүн ам эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах санхүүгийн бэрхшээлийг багасгахад чиглэжээ. Энэ нь ядуурлын шугамаас доогуур хүн амын 70%-ийг нь хамарсан байна.
Лаос улс: Хамт олонд суурилсан эрүүл мэндийн даатгалыг нийт 23 дүүрэгтээ бий болгосноос 11 нь хөдөөгийн дүүрэг юм байна. Эрүүл мэндийн даатгал нь нэмэлт санхүүгийн эх үүсвэр бий болгох урьдчилсан төлбөрийн арга болдог бөгөөд эрсдэл болон санг хуваах замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шууд төлбөрийг бууруулдаг.
Филиппин улс: Нөхцөлт мөнгөн тэтгэмж хөтөлбөр хэрэгжүүлж, ядууст эрүүл мэнд, боловсролын талаархи нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд мөнгөн тэтгэмж олгодог. Эцэг эх хүүхдүүдээ сургуульд нь доод тал нь нийт хичээлийн 85%-д нь суулгаж, сар бүр эмнэлэгт үзүүлэх нөхцөлийг биелүүлж байж мөнгөн тэтгэмжээ авдаг байна.
-ЭМТҮ-НИЙ БҮХ НИЙТИЙН ХАМРАЛТ НЬ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НИЙГМИЙН ЭВ САНААНЫ НЭГДЭЛД АМИН ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ-
ЭМТҮ-ний бүх нийтийн хамралт нь тусгаарлагдмал байдлаар хэрэгжих асуудал биш юм. Учир нь эрүүл мэнд нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоотой байдаг. Улс орнууд ЭМТ-ийн бүх нийтийн хамралтад дөхөж очихын тулд аль болох олон хүнийг, илүү өргөн хүрээний чанартай тусламжид хамруулж, ЭМТ авах үедээ шууд төлөх төлбөрийг бууруулахад анхаарч байна.
Ази, Номхон далайн орнуудад ЭМТ-ийн бүх нийтийн хамралтыг дэмжих зорилго бүхий эрүүл мэндийн санхүүжилтийн бүсийн стратегийг баталжээ. ЭМТҮ-ний бүх нийтийн хамралтыг дэмжиж, улс орон бүр өөрийн нөхцөлд тохирсон бодлого боловсруулах нь чухлыг онцолж байна.
Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх нь тасралтгүй үргэлжлэх процесс юм. Энэ нь эрүүл мэндийн санхүүжилтийн бодлогод сайжруулах асуудлууд байдгаас гадна нийгэм өөрөө хувьсан өөрчлөгдөж байдгаас урган гардаг.
ЭМТҮ-ний бүх нийтийн хамралт нь улс орны эдийн засгийн өсөлт, аюулгүй байдал, нийгмийн эв санааны нэгдэлд амин чухал үүрэгтэй. Түүнд хүргэх “шидэт үрэл” байхгүй юм. Гэхдээ улс орон гол зорилгоо болговол хангалттай нөөц бүрдүүлж, шууд төлбөрөөс зайлсхийж, санхүүжилтийн үр ашигтай, тэгш тогтолцоог бий болгох замаар бүх нийтийн хамралтыг дэмжиж чадах билээ.
Түүний үр дүнд хүмүүс бүх нийтийн хамралт ид шид бус, улс орны маань тавьсан зорилго гэдгийг мэдэрч, шинэ өдөр бүрийг илүү сайн боломжтой, эрүүл, бүтээлч, санхүүгийн хувьд хамгаалагдсан угтах юм.
Эх сурвалж: Medee.mn
2 comments
ovchindoo ylagdaad duusdag,ene daatgaliin mongo chaanach churdeggui, irgeddee jaachan ch gesen naaldachaar ajil chiigeechee
ХА ХА ХА ХИ ХИ ХИ ЭМНЭЛЭГТ ЯДУУ ХУЛГАЙЧ ӨВДӨӨД ОЧИХОД ДААТГАЛТАЙ ЮУ? ШИНЖИЛГЭЭ ӨГ. ГЭНЭ. ТЭР ШИНЖИЛГЭЭ ГЭЭЧ НЬ ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ. ТЭР ШИНЖИЛГЭЭГ ӨГӨХ НЬ БАЙТУГАЙ ИЛЖИРХЭЭ ШАХСАН БАНДААШАА СОЛЬЖ ЧАДАХГҮЙ ТАНЫ ӨМНӨ БҮЛТЭГНЭН АВРАЛ ЭРЖ АРХИЧИН НӨХРИЙХӨӨ БАБА БОЛГОСОН ЮУНААСАА ИЧИН ЗОВОН ХЭВТЭЭ ЭНЭ ХҮН БОЛ ГЭР ХОРООЛЛЫН ТУЙЛЫН ЯДУУ НЭГЭН ШҮҮ. УСАНД Ч ОРОХ МӨНГӨГҮЙ ХӨӨРХИЙ НӨГӨӨХӨӨ АРЧИЖ АРЧИЖ БАНДААШАА НЭГ ҮНЭРЛЭЭД Л ӨМСЧИХНӨ. ЛЭЭВЧИГ БОЛ БӨӨН ХИР . ИНГЭЭД Л ХӨӨРХИЙ МИНЬ ХИР НҮҮРС ЗААРАА ХАНХЛУУЛАН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭН ИРНЭ. ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН ШҮҮ.ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДИЙХЭЭ ОРЛОГОТОЙ ОРЛОГОГҮЙ АЖИЛТАЙ АЖИЛГҮЙГЭЭР НЬ ЯЛГАН ҮЗҮҮЛЭХЭД ЭНЭ УЛС СӨНӨХ ГЭЭД БАЙНА. УУ? ХУССАН МӨНГӨӨРӨӨ ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЬТРҮҮЛЭЭЧ. ӨВЧИНДӨӨ ШАНАЛСАН ХИРНЭЭ ҮХЭЖ ЧАДАХГҮЙ ШҮДЭЭ ЗУУН ЯВАА МЯНГА МЯНГАН ЯДУУСАА БОДООЧ. ҮХЭХ ГЭХЭЭР НЯЛХ БАЛЧИР ӨЛСӨГЛӨН ХАРЦААР БҮЛТИЙТЭЛ ШИРТЭХ ҮРСДЭЭ ХОРОГДОНО. ИНГЭЖ ЯДУУГААСАА БОЛЖ ҮХСЭН ОЛОН ХҮМҮҮСИЙН СҮНС СААРАЛ ОРДНЫ ДЭЭР ЦУГЛАСАН БАЙНА ЛЭЭ. НЭГ ӨДӨР ДАЙРЧ ОРООД 76 ГИШҮҮНИЙГ ЧИРЭН ОДНО. ТЭНДЭЭ АВААЧААД ТАМЛАНА ГЭЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ. НУУСАН ХУССАН МӨНГӨНҮҮДЭЭ ХЭЛЭЭД ЧАДРААРАЙ