Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдсон олон улсын тоймч сэтгүүлч Б.Дашзэвэг хорих ангиас төрсөн дүүгээрээ дамжуулан яруу найрагч Р.Эмүжинд шүлэг бичсэн захидлаа хүргүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхээс тогтоосон.
Р.Эмүжингийн хувьд түүнийг алдаж онох үед нүүр, номоороо дамжуулан сэтгэгчийн өвчтэй, үүнээс болоод ийм хэрэг хийсэн байж магадгүй хэмээн бичиж байсан юм. Захидалдаа тэрбээр,
Хүүхдүүддээ…
Өнгөрсөн хойно минь
Өөнтөглөж муучлах хүн
Өдрийн од мэт цөөн шүү, хүү минь
Аав чинь арчаагүй хүн байсан гэж
Адлаж хэлэх хүн олдохгүй ээ, охин үр минь
Магтаалын минь үргэлжлэл
Магад та нар шүү
Сэтгэл зүрхний минь үргэлжлэл
Сэмэрч үлдсэн үрс минь шүү.
Төрсөн нутагтаа үлдээх шүлэг…
Хашхирахад хад чулуу нь
Дуу хоолойг минь шингээж үлдсэн
Өндөр өндөр уулсын орой
Өөрийг минь өлгийдсөн нутаг…
Булууны минь яс
Бурхан буудайд ивээс болно
Тоймчийн овооны чулуунд
Тойгны минь яс өнгө нэмнэ…
Ээж хайрхан энэхэн хүүгээ санаад
Нэгэнтээ өндөлзөнө
Төгрөг нуур нулимс болж
Нэгэнтээ мэлтэрнэ
Тосонгийн тал цээжээ агшаан
Нэгэнтээ санаа алдана…. Б.Дашзэвэг гэжээ
4 comments
zavdsan heregt shuuh boliosoi erguu dagznuud
nutgiin ner buzarlasan novsh
Их хурлын завхай гишүүдээ үүн шиг хурдан шийддэг болоосой
Монгол эрчүүдиын чаддаг зүылүүд: мөнгө олж чадкү авгай хүүхдээ тэжээж чадкү, хар тамхи архи мөрийтэй тоглоомд сайн, айлын авгаы эргүүлнэ хүчирхийлнэ адгууснаас дор сүгнүүдээр дүүрсэн болоод улс орон нь өөдлөхгүй арчаагүй бн. Бүсгүйчүүл нь эсрэгээрээ мундаг шүү тасархай