Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг тэмцэхээр намынхандаа хэлсэн тухай бид мэдээлж байсан билээ.
http://www.sonin.mn/news/Politics-fb-bot/89929
Учир нь Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийг популист, дарангуйлал тогтоохыг хэмээн үздэг тухайгаа: “Би Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй бодлогын ноцтой асуудлууд бий. Түүнийгээ ч нуудаггүй.
Тухайлбал, цэргийн хүчээр бүтээн байгуулалт хийхийг маш буруу гэж би хувьдаа үздэг.Учир юу гэвэл чөлөөт эдийн засаг, түүнд суурилах улстөрийн ардчилсан тогтолцооны нэг чухал үндэс нь хөдөлмөрийн чөлөөт зах зээл юм. Бүтээн байгуулалтыг албадлагын хөдөлмөрөөр хийлгэвээс гарцаагүй чөлөөт эдийн засгийг сүйтгэж улмаар дарангуйлалд хүргэдэг. Тийм учраас, барууны ардчилсан улсуудад боолын, хоригдлын, цэргийн, захиргаадалтын зэрэг аль ч хэлбэрийн албадлагын хөдөлмөр эрхлэлтийг хатуу хориглох болсон нь энэрэнгүйн ёсны гэхээсээ илүүтэй ардчилсан эдийн засаг, улс төрийн тогтолцоог хамгаалах шаардлагаас үүдэлтэй билээ.
Бас гадаад бодлогын асуудлаар зөрөлдөж байна.
90 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт бол Зөвлөлт гүрнээс тулгасан нэг тулгуурт гадаад харилцаанаас олон тулгуурт,тэр дотроо хоёр хөршийнхөө тухайд тэнцвэртэй харилцаанд шилжсэн явдал юм.Монгол улс Хятадаар айлгасан Зөвлөлт маягийн гадаад бодлогоос татгалзсан.
Гэтэл сүүлийн үед мөнөөх улирч одсон Зөвлөлт маягийн гадаад бодлого Ерөнхийлөгчийн оролцоотой сэргэж байгаа нь санаа зовоож байна.
1990 онд бид нэг их гүрнээс хараат байхын эсрэг тэмцэж байсныг ардчилсан хувьсгалын партизан болох Баттулга тун сайн мэднэ.Өөрөө ч энэ азтай завшааны тухай сайхан нийтлэл бичиж байсан юм.
Одоо болохоор Хятадын эсрэг “эдийн засгийн хориг” тавьчих шахуу зүйл ярьж байна.Өнгөц харахад инээдэмтэй мэт боловч алсдаа стратегийн ордуудыг зөвхөн оросын хөрөнгө оруулагчид тавьж өгөхөөс өөр гарцгүй байдалд оруулах аюултай.Тэгвэл эргээд нэг тулгуурт гадаад харилцаатай, гагц Орос гүрнээс хараат улс болно шүү дээ! ” хэмээн тайлбарлаж байсан юм.
Тэгвэл тэрээр өнгөрсөн амралтын өдөр “Цовдолтол нь тэмцэнэ ээ!” гэх сэтгэл хөдлөл дүүрэн атлаа баримт нотолгоо муутай нийтлэл бичсэн нь анхаарал татна. Тэрээр “ДМ” нэгдлийн бэлтгэсэн фото мэдээллийг Ерөнхийлөгч Баттулгын “гарын пиарчин” Батсайханы хийсэн зүйл гэж ямар ч иш үндэсгүйгээр гүтгээд, бүр цаашилбал “Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан “Зөвлөлтийн колони” болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн” гэж бичжээ. Энэ бол ноцтой дүгнэлт. Монгол төрийн тэргүүн өөрийн улсаа аль нэг гадаад улсын колони болгох гэж байгаа нь үнэн бол нэн даруй түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэх ёстой. Хэрэв Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийг ямар нэг баримтгүйгээр ийн гүтгэсэн бол түүнд хуулийн хариуцлага ноогдуулах учиртай. Ер нь Э.Бат-Үүл сүүлийн үед сэтгэл санааны хувьд ихээхэн тогтворгүй болж байгаа тухай эх сурвалжууд өгүүлж буй юм. Тэр яагаад л сандраад байна даа?
Дашрамд дурьдахад Монголын Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүх 24-25 жилийн ял оноох үед Э.Бат-Үүл : “Би бол яг үнэндээ тэр хуулийнхны хэлсэн зүйлийг хараад маш их баярласан. Би бол үнэхээр их баярласан. Миний итгэл үнэмшил төрсөн… Ямар ч байсан алсан хүнийг олжээ.Олохгүй байх вий л гэж айж байсан… Би итгэж байгаа… Элбэгээдээ ч баяр хүргэсэн. Үнэхээр чухал зүйл болжээ… маш их баярласан…” хэмээж байсан билээ.
П.Энхмандах
Эх сурвалж sonin.mn
6 comments
Зоригийн “алуурчид илрэхэд” Батүүл Элбэгээдээ баярлахдаа МИНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРЛӨӨ гэж ам алдсийм бишүү
Зоригийн “алуурчид илрэхэд” Батүүл Элбэгээдээ баярлахдаа МИНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРЛӨӨ гэж ам алдсийм бишүү
гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг болж батүүл сандарч байна
БАТҮҮЛ САНДРААГҮЙ УГААСАА САЛГА , СОЖСОН МӨНГӨӨ БОДОХООРОО УЛАМ ИХ ХӨГЖИЖ САЛГАЛНАА
Зөнөг залгаж байгаа юм бна даа
Батүүл улсынхаа төлөө ямар гавъяа байгуулсан юм бэ . Элбэгдорж түүнд юу хийсэн , юуг нууж хааж өдий хүрсэнд нь Монгол улсын Баатар цол өгөв . Бидны энэ амьдарлыг олгохын тулд цусаа урсган алтан амиа хайрлаагүй тэр баатрууд л Монгол улсын Баатар гэдэг эрхэм цолыг хүртэх ёстой бусуу …Батүүл юу хийсэн бэ ? Яагаад Элбэгдоржтон Улсын Баатар болгов ? …..Улс төрийн том хэргийн ……. гол улсууд нь биш биз … гэж хэн ч бодхоор л байгаа . Батүүл яагаад хилсээр 3 хүн шоронд орход тэгтлээ баярлаж санаа амрав . Болоогүй байхаа энэ хэрэг одоо захиалагч нь илэрнэ .