20180609_p1bsakh1bm12m2bce16iq2dnir53.jpg
2019-11-27 13:29
Амралтаа ая тухтай өнгөрүүлэхэд тань зориулж хаана ямар  тоглолт, олон нийтийн үйл ажиллагаа болох тухай мэдээллийг хүргэж байна. Үндэсний номын сан Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой “Монгол бахархлын өдөр”, Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо үсэг” зохиосны 333 жил, “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” […]

1zundaa.jpg
2019-11-26 12:16
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан- Себастьян Жак “Оюу Толгой” төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Улсын их хурлаас “Оюу Толгой”-н төслийн гэрээг Монголын талд ашигтайгаар сайжруулах тогтоол баталсны дараа хөрөнгө оруулагчид ийнхүү мэдэгджээ. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь гэрээг хүчин […]

018.jpg
2019-11-25 14:37
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас танилцуулсан статистик мэдээллээр өнгөрсөн жил 4159 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 17118 хүн гэрлэж, үүнийг гэрлэлтээ цуцлуулсан хүнтэй харьцуулбал 24 хувьтай нь тэнцэж байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж. Энэ бүхнээс […]

01-41.jpg
2019-11-23 13:22
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Бүгд найрамдах нам үнэмлэхүй ялалт байгуулж, бизнесмэн улс төрч Доналд Трамп Цагаан ордонд эзэн суусан юм. Санал хураалтын өдрийг хүртэл олон санал асуулгыг тэргүүлж, хандивын мөнгөөр ч Трампаас илүүрхэж явсан Хиллари Клинтон цочирдом ялагдал хүлээсснийг Америкийн зарим хэвлэлүүд Трампын ялалт Хилларид гүн цохилт өгсөн хэмээн дүгнэдэг. Харин өнгөрсөн оны конгрессын сонгуульд доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхи болсноор Цагаан ордонд шахалт үзүүлж эхэлсэн. […]

026.jpg
2019-11-23 09:25
НЭГ. “TARA ENDO“ миний олон жилийн мөрөөдлийн биелэл, санаачлан хэрэгжүүлж буй төсөл -Өдрийн мэнд. Ярилцлагыг маань уншиж суугаа эрхэмүүддээ ч бас энэ өдрийн мэнд хүргэе. -Хоёулаа яриагаа “TARA ENDO” хэмээх онцгой нэрнээс эхлүүлье. -“TARA ENDO” миний олон жилийн мөрөөдлийн биелэл, санаачлан хэрэгжүүлж буй төслийн маань нэр л дээ. Төсөл маань үндсэн гурван чиглэлтэй. Эрэгтэй хувцасны брэнд, […]

sssf.jpg
2019-11-22 14:10
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ өнөөдөр /2019.11.22/ олон улсын хөтөлбөрийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад Ерөнхий боловсролын Орхон Хасү сургууль, Сакура сургууль, Жет сургууль, Орчлон сургууль, Сингапур скүүл оф монголиа сургууль, Бритиш сургууль, Улаанбаатар-Элит олон улсын сургууль, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль, Улаанбаатар дахь Америк ерөнхий […]

ikon-1024x582.jpg
2019-11-22 13:41
Израйль улсын ерөнхий прокурор өчигдөр тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг гурван удаагийн авлигын гэмт хэрэгт буруутай гэж үзээд яллах дүгнэлт гаргасан байна. Ингэснээр Израйль улс түүхэндээ анх удаа ерөнхий сайдын албыг идэвхтэй хашиж буй хүнд ял оноож байгаа юм. Нетаньяху уг шийдвэрийг “төрийн эргэлт хийх оролдлого” гэж нэрлээд “үнэний төлөө бус, намайг шийтгэхийн төлөө […]

police.jpg
2019-11-21 08:55
Гэрээсээ гараад сураггүй 20 хонож буй хүүгийн сураг гарсан тухай мэдээлэл ньюс.мн сайтад өнөөдөр мэдээлэгдлээ. Хүү 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гарсан бөгөөд одоог хүртэл олдоогүй байна. Харин 11 дүгээр сарын 19-нд ээждээ эсэн мэнд байгаагаа дуулгажээ. Хүү энэ хугацаанд PC тоглоомын газруудаад хэсч байсан тухай мэдээлэл байгаа юм байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг NEWS.MN сайтаас […]

03-35.jpg
2019-11-19 17:15
АТГ-ын шалгалтаар банкиндаа байршуулж байсан ЭМД-ын сангийн мөнгөний үлдэгдлээс илүү хүү бодож ЭМДЕГ-ын даргад хахууль өгсөн хэрэгтээ яллагдагчаар татагдаад байгаа “Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК болон хувьцаа эзэмшигчдийн талаар бид цувралаар нийтэлж байгаа. Энэ удаад “Нью стандарт финанс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Стандарт групп” ХХК-ийн захирал Д.Батаагийн талаарх мэдээллийг хүргэе. Миеэгомбын […]

ariunaa-t-1.jpg
2019-11-09 15:57
МУГЖ Т.Ариунаа өчигдөр Буянт-Ухаа цогцолборт “Тэнгэр шиг бай” тоглолтоо түүхэнд тэмдэглэдэхүйц, нижгэр хийж фэнүүддээ бэлэг барьлаа. Зохион байгуулалт, өнгө гэрэл, тайз чимэглэлийн хувьд Монголд болж байгаагүй тоглолт хийсэн гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Тоглолтын ивээн тэтгэгчээр Номин холдинг болон Ноёд групп компаниуд ажиллажээ. Тоглолтын үеэр “Хань минь үргэлж дэргэд байгаарай” хэмээх дуун дээр Т.Ариунаагийн […]