huuli.jpg
2019-04-16 10:36
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 […]

033.jpg
2019-04-16 10:19
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэгт Монголын зэс корпораци ХХК-ын захирал Ц.Пүрэвтүвшин болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарыг шалгаж байгаа. Тэдэнд холбогдох гэсэн тодорхойлолттой хэргийг ЭЦГ болон хэргийг АТГ-тай хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Мөн шалгалтын хүрээнд АН засгийн эрх барьж байх үед Сангийн сайдаар […]

06-2.jpg
2019-04-16 09:59
Францын алдартай Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм даваа гаригийн орой 18.50 цагт түймэрт автаж, их хэмжээний хохирол амслаа. 13 дугаар зууны үед баригдсан тус улсын түүхэн дурсгалын нэг Католик сүмийн дээвэр шатаж, гол чулуун байгууламжууд бүтэн үлдсэн байна. Гал сөнөөгчид 850 жилийн настай сүмийн эд зүйлсийг аврах ажлыг хийж байна. Сүмийг сэргээн засварлах […]

nuutsiin-mah-1.jpg
2019-04-15 18:10
Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын […]

golomt.jpg
2019-04-15 16:30
Ази, Номхон далайн бүсийн банк санхүүгийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Asia Money” сэтгүүлээс Голомт банкны Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр, салбартаа тэргүүлэгч байр суурь, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтийг үнэлэн 2018 оны “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар өргөмжиллөө. 2018 онд улсын хэмжээнд экспортолсон нийт төмрийн хүдэр, хүдрийн баяжмалын 75%, жонш болон нүүрсний экспортын […]

tsereg.jpg
2019-04-15 16:10
Барина, бүтээнэ хэмээн олон жил хэлэлцэн, их хэмжээний хөрөнгө завшсан дуулиан дагуулж, хэсэг чимээ алдарсан төмөр замын сэдэв өнгөрөгч долоо хоногт дахин өндийв. Монголчуудын эмзэг ханддаг энэ сэдвийг Засгийн газар өндийлгөж, Тавантолгой ордыг Дорноговийн Зүүнбаян руу холбох 414.6 км замыг барих шийдвэрийг гаргалаа. Бэлтгэлээ хангачихвал тавдугаар сарын 1 гэхэд эхлүүлнэ гэж мэдэгдсэн төмөр замын ажилд […]

jdu-1.jpg
2019-04-15 15:30
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий УИХ-ын гишүүдийн зээл авсан гэх баримт нь олон нийтэд ил болсон. Гэвч ЖДҮ-д нэр холбогдсон УИХ-ын 15 гишүүн энэ хэргээс ангижрахаар болоод буй. ЦЕГ, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг эхний ээлжинд ЖДҮХС-гаас зээл авсан 11 этгээдээс 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж нөхөн төлүүлэх арга […]

enhbayar-ts.jpg
2019-04-15 11:38
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Сэтгүүлчдийн зүгээс албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл, ярилцлага, тодруулга авах хүсэлтийг байнга гаргадаг. Тиймээс ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэр хүндийг хамгаалах […]

amarsaihan-mah.jpg
2019-04-14 12:03
Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасч, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Хүчит шонхор” хүнсний зах дээр ажиллаж, махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай […]

setgel-zuich.jpg
2019-04-13 21:04
Өнөөдөр манай улсад 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Эдгээр хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг дүүргийнхээ сэтгэцийн эмчээс тусламж авдаг хэдий ч хувьчилсан, магадгүй хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээ гардаг. Мансуурах бодис өөрөө хэрэглэж үзсэн, магадгүй гэр бүлийн хэн нэгэн нь хэрэглэсэн байхад эмнэлэгт очоод үйлчлүүлэхээр […]